ЭРДМИЙН ШУВУУ 2014

Их дээд сургуулийн эдийн засаг, менежментийн мэргэжлийн оюутнуудын дунд зарласан, ШУТИС-ийн оюутны эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан, “Залуу судлаач - Ирээдүйн манлайлагч” сангийн нэрэмжит “БИЗНЕС-ЗАХ ЗЭЭЛ-ХҮНИЙ ХӨГЖИЛ” сэдэвт “ЭРДМИЙН ШУВУУ” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XII бага хурлын удирдамж


1. Уралдааны зорилго 

Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.

2. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага 

  • Бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, практикийн шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хөндсөн байна.
  • Судалгаа нь эдийн засаг, менежментийн шинжлэх ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байна. 
  • Судалгаа, шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн байна. 
  • Тооцооллыг орчин үеийн математик арга хэрэгсэл, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байна 
  • “Төсөл” хэлбэртэй байж болохгүй. Хэрвээ төсөл бол төслийн судалгаанд тулгуурласан илтгэл хэлбэртэй байна.

3. Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах журам 

  • Уралдааныг 2 үе шаттай, 2 салбар хуралдаантай зохион байгуулна.
  • Уралдаанд оролцох их дээд сургууль, оюутнууд мэдүүлэгээ 2014 оны 3-р сарын 14-ны дотор ariunjargal_dulmaa@yahoo.com, d.oyunchimeg@csms.edu.mn, erdmiinshuvuu@gmail.com электрон хаягаар бүртгүүлэх болон холбоо барих хүмүүстэй холбогдоно. Бүртгүүлэхдээ сургууль тус бүрээс зохион байгуулалтын зардал төлөх бөгөөд бэлнээр болон дансаар шилжүүлж болно. Дансаар шилжүүлсэн бол төлбөрийн даалгаваараа авчирна. 
  • 10-15 хуудас бүхий илтгэлийн материалыг MS Word программ дээр хийсэн байх ба цаасаар болон файлаар бэлтгэж ирүүлнэ. Ирүүлсэн илтгэлийн материалыг хамтран зохион байгуулагчийн http://www.erdmiinshuvuu.org сайт дээр байршуулан нээлттэй хэлэлцүүллэг хийнэ. Нээлттэй хэлэлцүүлэгийг 10 хоногийн хугацаанд явуулна. 
  • Уралдаанд хамтарсан болон ганцаарчилсан байдлаар оролцож болно. 

4. Салбар хуралдааны сэдвүүд: 

  • Эдийн засаг, санхүүгийн салбар хуралдаан “Эдийн засаг - Үнэт цаасны зах зээл (онол, практик)” 
  • Менежментийн салбар хуралдаан “Бизнес –Хүний хөгжил (онол, практик)” сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулагдана. 

5. Шалгаруулах хугацаа 

  • Илтгэлийн материалыг MS Word программ дээр боловсруулсан байх ба цаасаар болон файлаар 2014 оны 3-р сарын 21-ний Баасан гаргийг дуустал хугацаанд хүлээн авна. Материалаа ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн 411 тоот өрөөнд биеэр авчирч өгөх эсвэл erdmiinshuvuu@gmail.com электрон хаяг руу илгээнэ.
  • Тусгайлан байгуулагдсан комисс 1-р шатны шалгаруулалтыг 2014 оны 3-р сарын 31-ны Даваа гаригт хийнэ. 
  • 2-р шатанд хоёр салбар хуралдаан тус бүрээс 5 илтгэл, нийт 10 илтгэл шалгаруулах ба ШУТИС-ийн оюутны эрдэм шинжилгээний бага хурлаар эцсийн шалгаруулалт явагдана.
  • Эцсийн шалгаруулалт 2014 оны 4-р сарын 7-ны Даваа гаригийн 10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны хурлын танхимд нээлттэй явагдана. 

6. Эрдэм шинжилгээний бүтээлийг дүгнэх журам 

  • Ерөнхий шүүгчийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид, ивээн тэтгэгч нараас сонгоно. 
  • Шүүгчдийн бүрэлдэхүүнийг сангийн үүсгэн байгуулагчид болон санаачлагчид томилно. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь сангийн үүсгэн байгуулагчид, санаачлагчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтдээс бүрэлдэнэ.. 
  • Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмын тухай хэлэлцэнэ. Шүүгчдийн хурал 2014.03.19 -ны өдөр ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургуулийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.
  • Илтгэлийн арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид танилцуулна. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдолыг хүлээн авах боломжгүй.
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн эхний шалгаруулалтанд шүүгчдийн өгсөн онооны нийлбэр болон онлайн хэлэлцүүлэгийн үр дүнгээр байр эзлүүлэн салбар хуралдаан тус бүрээс эхний 5, нийт 10 бүтээлийг шалгаруулна.
  • 2-р шатны шалгаруулалтыг шүүгчдийн өгсөн онооны нийлбэрээр дүгнэнэ.

7. Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд: 

  • Шинэлэг санаа, шийдэл 
  • Судалгаа, шинжилгээний арга зүйн ашиглалт, боловсруулалт 
  • Зарлагдсан сэдвийн агуулгад нийцсэн байдал 
  • Ашигласан, судалсан материал 
  • Гаргасан дүгнэлт бодитой эсэх
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлагийг хангасан байдал
  • Илтгэх ур чадвар

8. Эрдэм шинжилгэний илтгэл бичихэд тавигдах шаардлага 

  • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний илтгэл бичих зааварын дагуу боловсруулсан байна. 
  • Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага 
    • Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгvvдтэй байна. 
      • Илтгэлийн нэр 
      • Илтгэлийн хураангуй
      • Тvлхvvр vг
      • Илтгэлийн оршил 
      • Илтгэлийн vндсэн хэсэг 
      • Дvгнэлт 
      • Ишлэл татсан ном, зохиолын нэрс 
    • Илтгэл нь хураангуй, тvлхvvр vг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хvснэгт, дvгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 10-15 хуудсанд багтсан байна. 
    • Илтгэлийг зєвхєн UNICODE- ашиглаж “Times New Roman”- фонд дээр 12 pt vсгийн єндрийг сонгон бичнэ. 
    • Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зvvн талаас 3,0 см зайг vлдээж бичнэ. Єгvvллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгvй. 
    • Зvйл нь шинэ мєрнєєс, мєрний эхнээс эхлэх ба мєрvvд хоорондоо 1sp зайтай байна. Мєрvvд нь баруун, зvvн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 
    • Илтгэлийн хураангуйг 15 мєр, 300 vгэнд багтааж бичнэ. 
    • Илтгэлд 4-5 тvлхvvр vг хэрэглэнэ. Илтгэлийн нэрэнд орсон vг тvлхvvр vгэнд орохгvй. Тvлхvvр vг нь нэр vг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. 
    • Бvх математик бичлэгvvд Equition программаар бичигдэх бєгєєд ердийн математик бичиглэл 12pt єндєртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мєр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мєрний тєгсгєлд бага хаалтанд бичнэ. 
    • Фото зураг, зураг, хvснэгт нь зєвхєн хар, цагаан єнгєтэй байна. Scanner ашиглаж оруулсан бvдvvвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагvй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF єргєтгєлтэйгээр буулгагдаж текстэн дотор мєр голлон байрласан байна. Зураг дээрх vсэг, тооны єндєр нь ерєнхий текстийн vсэгний єндєртэй тэнцvv байх буюу 85%-иас бага байж болохгvй. 
    • Илтгэлийн тєгсгєлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба єгvvлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл авсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ. 
    • ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын журмын талаар http://www.must.edu.mn/beta3/menu383 хаягаас үзэж болно.

9. Шагнал, урамшуулал 

Уралдаан нь 2 салбар хуралдаантай явагдах бөгөөд салбар хуралдаан тус бүрээс эхний 5 илтгэлийг 2-р шатанд шалгаруулна. 

Уралдааны 2-р шатанд оюутнуудын цуглуулсан нийт оноогоор байр эзлүүлж шагнаж урамшуулна. 

  • Тэргүүн байр - нэг, 800,000 төгрөг, цом, диплом 
  • Дэд байр - хоёр, Тус бүр 300,000 төгрөг, диплом
  • Гутгаар байр - хоёр, Тус бүр 200,000, диплом 
  • Шагналт байр – тав, Өргөмжлөл, үнэ бүхий зүйл 

Уралдааны 2-р шатанд оюутнаа байр эзэллүүлсэн багшийг шагнаж урамшуулна. 

  • Тэргүүн байр - 1 150,000 төгрөг, батламж 
  • Дэд байр - 2 Тус бүр 100,000 төгрөг, батламж 
  • Гутгаар байр - 2 Тус бүр 50,000, батламж

10. Ивээн тэтгэгчдэд нэрээ дэвшүүлээд байгаа байгууллагууд: 

Ерөнхий ивээн тэтгэгчид: 

  • “MIH” группын “Залуу судлаач” сан 
  • “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” 

Ивээн тэтгэгчид: 

  • ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд: 
    • Компьютерийн Техник Менежментийн Сургууль /КтМС/ 
    • Үйлдв‎эрлэлийн Технологи Дизайны Сургууль /ҮТДС/ 
    • М‎эдээлэл Холбоо Технологийн Сургууль /МХТС/
    • Механик Инженерийн Сургууль /МИС/
    • Эрчим Хүчний Инженерийн Сургууль /ЭХИС/ 
    • Хүнсний Инженер Био Технологийн Сургууль /ХИБС/
    • Барилгын Инженерийн Сургууль /БИС/ 
    • Уул уурхайн инженерийн сургууль /УУИС/ 
    • Нийгмийн технологийн сургууль /НТС/ 
    • Дарханы технологийн сургууль 
    • Орхоны технологийн сургууль
    • Сүхбаатарын техногийн сургууль
  • Бусад оролцогч сургуулиуд 
    • МУИС-ийн Эдийн засгийн сургууль 
    • Санхүү эдийн засгийн дээд сургууль
    • “Мандах бүртгэл” дээд сургууль
    • Бусад сургуулиуд 

11. Уралдааныг зохион байгуулах комисс 

  • ШУТИС-ийн Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Менежментийн салбар
  • “Залуу судлаач -Ирээдүйн манлайлагч”сан 

Холбоо барих хүмүүс, утас: 

ШУТИС, Комьютерийн Техник Менежментийн Сургууль, Менежментийн профессорын баг, 411 тоот өрөө, Багш Д.Ариунжаргал, Д.Оюунчимэг 

Утас: 976-11-453380 99880194 /Д.Ариунжаргал/, 99178433/Д.Оюунчимэг/ 

Факс: 976-11-458151 

Е-мейл: d.oyunchimeg@csms.edu.mn, ariunjargal_dulmaa@yahoo.com, erdmiinshuvuu@gmail.com

Мэдээллийг www.MUST.edu.mn, www.MUST.edu.mn, www.MUST.edu.mn, хаягуудаас үзэж болно.

Мэдээлэл хүлээж авахx

Subscribe

Facebookx

Мэдээx

Эрдмийн Шувуу 2014 уралдаан
Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон

Дэлгэрэнгүй 2013/12/03