ЭРДМИЙН ШУВУУ 2015

"МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСАГ БА ХӨГЖЛИЙН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ ХАНДЛАГА" сэдэвт "ЭРДМИЙН ШУВУУ" цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XIII бага хурлын удирдамж


НЭГ. Ерөнхий зүйл

  1. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь их дээд сургуулиудын эдийн засаг, менежментийн чиглэлийн мэргэжлийн оюутнуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд ШУТИС-ийн оюутны эрдмийн чуулганы эдийн засаг, менежментийн салбар хуралдаан юм.
  2. Уг арга хэмжээний зорилго нь оюутнуудын онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн, судалгааны арга барилыг сайжруулж, тэдэнд эрдэм шинжилгээний ажлын практик дадал олгон, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэгдэнэ.
  3. Энэ арга хэмжээний хүрээнд судалгааны шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай.


ХОЁР. Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага

  1. Уралдаанд ирүүлэх бүтээл нь эрдэм шинжилгээний өгүүллэгийн хэлбэртэй байна.
  2. Бүтээл нь "Төсөл" хэлбэрээр хийгдсэн бол эрдэм шинжилгээний өгүүллэгийн хэлбэрт шилжүүлсэн байх шаардлагатай.
  3. Бусдын бүтээлийг хуулбарлаагүй, судлаачийн ёс зүйг дагаж мөрдсөн байвал зохино.
  4. Эрдэм шинжилгээний илтгэл нь нүүр хуудастай байх ба тухайн хуудсанд дараах мэдээллийг багтаасан байна. Үүнд:
  • Илтгэлийн нэр
  • Зохиогчийн овог нэр
  • Сургууль, салбарын нэр
  • Холбоо барих утас, e-mail хаяг
  • Удирдагч багшийн нэр, цол зэрэг
  1. Бүтээлийг эрдэм шинжилгээний өгүүллэгийн бичиглэлийн дагуу бичиж боловсруулсан байна (хавсралт 3).


ГУРАВ. Хугацаа

  1. Эрдэм шинжилгээний хуралд оролцох мэдүүлэг хүлээн авах: 2015 оны 3 дугаар сарын 6-ны 18 цаг хүртэл.

Сургууль тус бүрээс зохион байгуулалтын зардал төлөх бөгөөд бэлнээр болон дансаар шилжүүлж болно (Дансаар шилжүүлсэн бол төлбөрийн даалгавар авчирна).

  1. Сургалт зохион байгуулах:"Project Management Institute Mongolia" байгууллагаас эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчдод төслийн төлөвлөгөө бичих талаарх сургалтыг 2015 оны 3 дугаар сарын 9 – 13 – ны хооронд зохион байгуулна (Өдөр, цагийг тухайн үед жич зарлана).
  2. Илтгэл хүлээн авах: 2015 оны 3 дугаар сарын 13 – ны өдөр 900 цагаас 1800 цаг хүртэл БуХС-ийн 203 тоот өрөөнд хүлээн авна. Илтгэлийг цаасаар болон файлаар бэлтгэж ирүүлнэ.
  3. Эрдэм шинжилгээний илтгэлийн 1-р шатны шалгаруулалт явуулан, үр дүнг мэдээлэх: 2015 оны 3 дугаар сарын 16.
  4. Хэлэлцүүлэг: "Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сангийн www.mongolforum.mn, www.erdmiinshuvuu.org сайтууд дээр байршуулан нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Нээлттэй хэлэлцүүлгийг 2015 оны 3 дугаар сарын 18 – наас 3 дугаар сарын 24-ны хооронд явуулна.
  5. 1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн илтгэлийг толилуулга (PPT) хэлбэрээр хүлээн авах: 2015 оны 3 дугаар сарын 25 – ны 1800 цаг хүртэл.
  6. Эрдэм шинжилгээний илтгэлийн эцсийн шалгаруулалт: 2015 оны 3 дугаар сарын 30 - ны Даваа гаригийн 1000 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны хурлын танхимд нээлттэй болно (байршлыг урилга, хөтөлбөрт тодорхой заана).


ДӨРӨВ. Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах журам

  1. Ерөнхий шүүгчийг санаачлагчид, ивээн тэтгэгч нараас сонгоно.
  2. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг санаачлагчид болон ивээн тэтгэгч нар томилно. Уг бүрэлдэхүүн нь сангийн үүсгэн байгуулагчид, санаачлагчид, ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтдээс бүрдэнэ.
  3. Шүүгчдийн хурлаар зохион байгуулалт, шалгаруулалтын журмын тухай хэлэлцэнэ. Шүүгчдийн хурал 2015 оны 3 дугаар сарын 20 – ны өдөр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн эрдмийн зөвлөлийн өрөөнд болно.
  4. Илтгэлийн арга хэмжээний зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал гарвал дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид танилцуулна. 30 минут хэтэрсэн тохиолдолд гомдлыг хүлээн авах боломжгүй.
  5. Уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.
  6. Шүүгчдийн эхний шатны шалгаруулалтын онооны нийлбэрээр 2-р шатанд нийт 10 илтгэлийг шалгаруулна.
  7. 2-р шатны шалгаруулалтыг шүүгчдийн өгсөн онооны нийлбэрээр дүгнэнэ.


ТАВ. Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд

  1. Судалгааны ажлын зорилгоо оновчтой томъёолж, уралдааны сэдвийн агуулгад нийцсэн байдал
  2. Судалгааны ажлын зорилгыг хангахуйц үнэн зөв, бодит мэдээлэл тулгуурласан байдал
  3. Бүрдүүлсэн мэдээллээ судалгааны зорилгыг хангахуйц боловсруулж шинжилсэн байдал
  4. Боловсруулалт шинжилгээний үр дүнгээ дүгнэн шийдвэрлэсэн байдал, практик ач холбогдол
  5. Өөрийн санааг үнэн зөв ойлгуулсан эсэх
  6. Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн байх (http://www.mongolforum.mn, http://www.erdmiinshuvuu.org)
  7. Судалгааны объект нь тодорхой байгууллага болон компани сонгон авсан байна.
  8. Эрдэм шинжилгээний өгүүллийн бичилтийн загварын дагуу бичигдсэн байх.


ЗУРГАА. Шагнал, урамшуулал

  1. Тэргүүн байр - нэг, "ЭРДМИЙН ШУВУУ" цом, диплом, 800000 төгрөг ("Пи Эм Ай" Монгол дахь салбар байгууллагын зохион байгуулдаг төслийн удирдлагын анхан шатны болон дунд шатны 2 сургалтанд хамрагдах эрх)
  2. Дэд байр - хоёр, тус бүр 300000 төгрөг, диплом("Пи Эм Ай" Монгол дахь салбар байгууллагын зохион байгуулдаг төслийн удирдлагын анхан шатны болон дунд шатны 1 сургалтанд хамрагдах эрх)
  3. Гутгаар байр - хоёр, тус бүр 200000 төгрөг, диплом ("Пи Эм Ай" Монгол дахь салбар байгууллагын зохион байгуулдаг төслийн удирдлагын анхан шатны сургалтанд хамрагдах эрх)
  4. Тусгай шагнал:
  • "Шилдэг зорилго тодорхойлолт" – нэг, 100000 төгрөг, диплом
  • "Шилдэг мэдээлэл бүрдүүлэлт" – нэг, 100000 төгрөг, диплом
  • "Шилдэг мэдээлэл боловсруулалт"– нэг, 100000 төгрөг, диплом
  • "Шилдэг шийдэл" – нэг, 100000 төгрөг, диплом
  • "Шилдэг илтгэх ур чадвар" – нэг, 100000 төгрөг, диплом
  1. 2 – р шатанд шалгарсан шилдэг 10 илтгэлд "Пи Эм Ай" Монгол дахь салбар байгууллагын 1 жилийн оюутны гишүүнчлэлийн эрх гардуулна.
  2. Уралдаанд шаардлага хангасан бүтээлээ ирүүлсэн оюутнуудад "Пи Эм Ай" Монгол дахь салбар байгууллагын зохион байгуулдаг төслийн удирдлагын анхан шатны 2 өдрийн сургалтанд 50 хувь хөнгөлөлттэй хамрагдах эрх олгоно.
  3. Уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс ойрын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой шилдэг төслийн эхний ээлжийн санхүүжилтэнд "Залуу судлаач-Ирээдүйн манлайлагч" дэмжлэг үзүүлнэ.
  4. Уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн оюутныг удирдсан багшийг шагнаж урамшуулна.
  • Тэргүүн байр – нэг, 150,000 төгрөг, батламж
  • Дэд байр – хоёр, тус бүр 100,000 төгрөг, батламж
  • Гутгаар байр – хоёр, тус бүр 50,000 төгрөг, батламж


ДОЛОО. Ивээн тэтгэгч байгууллагууд

  1. Ерөнхий ивээн тэтгэгчид:
  • "Mongolian Investment Holding" групп. "Залуу судлаач-Ирээдүйн манлайлагч" сан
  • "Project Management Institute Mongolia" байгууллага
  • "Үндэсний хөрөнгө оруулалтын банк"


НАЙМ. Уралдааныг зохион байгуулах хороо

  1. "Эрдмийн шувуу" эрдэм шинжилгээний хурлыг дараах байгууллагууд зохион байгуулна. Үүнд:
    • ШУТИС-ийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн Сургууль, Бизнесийн удирдлагын салбар, Технологийн менежментийн салбар
    • "Mongolian Investment Holding" групп "Залуу судлаач-Ирээдүйн манлайлагч"сан
    • "Project Management Institute Mongolia" байгууллага


Холбоо барих хүмүүс, утас:

ШУТИС, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

Утас:

976-11-453380

Факс:

976-11-458151

Бизнесийн удирдлагын салбар

Өрөө:

203

Багш А.Аюуш

Утас:

88827779

Email:

ayush_8@yahoo.com

Багш Д.Оюунчимэг

Утас:

88010880

Email:

d.oyunchimeg@csms.edu.mn

Технологийн менежментийн салбар

Өрөө:

302a, 303a

Багш Ц.Энхтуул

Утас:

99727385

Email:

tuul0305@yahoo.com

Багш Г.Булгамаа

Утас:

88008143


Email:

g.bulgamaa@yahoo.com


Мэдээллийг www.must.edu.mn, www.sbh.mn, www.erdmiinshuvuu.org.mn хаягуудаас үзэж болно.

Мэдээлэл хүлээж авахx

Subscribe

Facebookx

Мэдээx

Эрдмийн Шувуу 2014 уралдаан
Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон

Дэлгэрэнгүй 2013/12/03