ЭРДМИЙН ШУВУУ 2015 Эрдэм шинжилгээний өгүүллийн бичилтийн загвар​

Эрдэм шинжилгээний өгүүллийн бичилтийн загвар

  1. Эрдэм шинжилгээний өгүүллийн ерөнхий бүтэц:
    1. Эрдэм шинжилгээний өгүүллийн нэр
    2. Зохиогчдын овог нэр, улсын нэр, байгууллагын нэр, зохиогчидтой харилцах электрон шуудангийн хаяг (эхлээд гол зохиогчийн нэр гэх мэтээр дэс дараалуулж бичнэ)
    3. Хураангуй
    4. Түлхүүр үг
    5. Удиртгал (судалгааны үндэслэл, ач холбогдол, онцлог, сэдвийн судлагдсан байдал, судалгааны таамаглал, онолын үндэс, арга зүй /судалгаа, шинжилгээ, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалтанд ашигласан аргууд/ зэргийг тусгана)
    6. Үндсэн хэсэг (судалгаа шинжилгээ, тэдгээрийн үр дүн)
    7. Хэлэлцүүлэг
    8. Дүгнэлт
    9. Талархал (зохиогч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд)
    10. Ашигласан материалын жагсаалт
    11. Зохиогчийн тухай товч мэдээлэл
    12. Хавсралт (шаардлагатай тохиолдолд)
  2. Эрдэм шинжилгээний өгүүллийн бичилтийн ерөнхий формат
    1. Эрдэм шинжилгээний өгүүллийг *.doc өргөтгөлтэй, Times New Roman фонтоор, А4 (210x297 mm) хэмжээтэй цаасны 4-8 нүүрт багтаан бичих ба header, fooder командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.
    2. Эрдэм шинжилгээний өгүүллийн бичлэгийн мөр хоорондын зай 1 (Line spacing - single), догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө 6 pt (before spacing) зай авна.
    3. Бичвэр цаасны зүүн захаас 3.0 см, баруун захаас 1.5 см, дээд талаас 2.0 см, доод талаас 2.0 см хэмжээтэй байна (Left: 3.0 cm, Right: 1.5 cm, Top: 2.0 cm, Bottom 2.0 cm).
    4. Өгүүлэлд оруулсан жагсаалтыг тэмдэглэхдээ зүйл бүрийн өмнө зураас (-), эсвэл цэг (), тодруулан заах шаардлагатай бол цагаан толгойн жижиг үсэг ( а/, б/ ), араб тоо (I, II)зэргийг ашиглаж болно.

Өгүүллийн нэр (Times New Roman, 12pt, Bold, мөр голлох)

(14pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчдын нэр (10pt, Regular,мөр голлох)

(10pt өндөртэй хоосон мөр)

Улсын нэр, Байгууллагын нэр (10pt, Italic, мөр голлох)

(10pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчдын электрон шуудангийн хаяг (10pt, Italic, мөр голлох)

(10pt өндөртэй 2 хоосон мөр)

Хураангуй (10pt, Bold, Зүүн талд зэрэгцэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийн эхэнд хураангуй бичнэ. Хураангуйн гарчгийг 10pt үсгийн өндөртэй, Bold форматаар, хуудасны зүүн талд зэрэгцсэн байдлаар, бичвэрийг 10pt үсгийн өндөртэй, Italic форматаар баруун, зүүн талдаа зэрэгцүүлэн бичнэ. Хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтаасан байвал зохино.

(10pt өндөртэй хоосон мөр)

Түлхүүр үг: (10pt, Bold, тодорхойлох цэг): хураангуй, түлхүүр үг, удиртгал, үндсэн хэсэг, дүгнэлт (10pt, Regular, баруун, зүүн талдаа зэрэгцүүлэх).

Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэх ба өгүүллийн нэрэнд орсон үгийг оруулахгүйгээр нэр үг, ганц тоон дээр бичнэ.

(10pt өндөртэй 2 хоосон мөр)

Удиртгал (10pt, Bold, Зүүнталдаазэрэгцэх)

(10pt өндөртэйхоосонмөр)

Энэ нь өгүүллийноршилхэсэг бөгөөд авчүзэжбайгаасудалгааны үндэслэл, ач холбогдол, онцлог, сэдвийн судлагдсан байдал, судалгааны таамаглал, онолын үндэс, арга зүй (судалгаа, шинжилгээ, тэдгээрийн үр дүнгийн боловсруулалтанд ашигласан аргууд) зэргийг тусгана (10pt, Bold, баруун, зүүнталдзэрэгцүүлэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Үндсэн хэсгийг бүлэг, хэсгүүдэд хуваах бол:

  1. Бүлгийн гарчиг(10pt, Эхний үсэг томоор, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийг *.doc өргөтгөлтэй, Times New Roman фонтоор, мөр хоорондын зай 1 (Line spacing - single), бичлэгийн догол мөрөөс эхлэх хэсэг бүрийн өмнө 6 pt (before spacing) зай авч бичнэ.

(10pt өндөртэй хоосон мөр)

  1. Дэд бүлгийн гарчиг (10pt, Эхний үсэг томоор, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Өгүүлгийг бичихдээ header, fooder командыг ашиглахгүй, хуудасны дугаарыг тавихгүй.

(10pt өндөртэй хоосон мөр)

    1. Дэд бүлгийн гарчиг (10pt, Эхний үсэг томоор, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

(10pt өндөртэй хоосон мөр)

  1. Бүлгийн гарчиг (10pt, Эхний үсэг томоор, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Эрдэм шинжилгээний өгүүлэлд орсон хүснэгт, зураг бүр дугаар, нэртэй байх ба бүтээлд орсон дарааллаар дугаарлана. Хүснэгтийн дугаар, нэрийг түүний баруун дээд хэсэгт 10pt үсгийн өндөртэй, Bold, Italic форматтай баруун талд зэрэгцүүлэн бичнэ.

(10pt өндөртэй хоосон мөр)

Хүснэгт 1. Хүснэгтийн нэр

(10pt, Bold, Italic, баруун талд зэрэгцүүлэх)



1



2



(10pt өндөртэй хоосон мөр)

Хүрээнь 0.5pt өргөнтэйданшулуунбайна.

Зургийг мөн өгүүлэлд орсон дарааллаар дугаарлах ба зургийн дугаар, нэрийг 10pt үсгийн өндөртэй, Bold, Italic форматаар зургийн доод хэсэгт мөр голлуулан бичнэ.

Татаж оруулах (Scanner ашиглаж оруулсан) бүдүүвч зураг болон фото зургийг 300 dpi нягтралтай *.TIF, *JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгаж мөр голлуулан байрлуулна.

(10pt өндөртэй хоосон мөр)


Зураг 1. Гангийн сунгалтын диаграмм

(10pt, Bold, Italic, мөр голлох)

(10pt өндөртэйхоосонмөр)

Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

(10pt өндөртэйхоосонмөр)

2.1. Дэд бүлгийн гарчиг (10pt, Эхний үсэг томоор, Bold, Зүүн талд зэрэгцэх)

(10pt өндөртэйхоосонмөр)

Математикийн томьёог Equation програмаар бичих бөгөөд 10pt өндөртэйгээр мөр голлон бичнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ. Томьёоны тайлбарыг Энд гэж эхлэн томьёоны бүх тэмдэглэлийг тайлбарласан байна.

(1)

Энд, PF- Нийт ашиг, мян.төг.

a -Байгууллагыннийторц, мян.төг.

b -Эргэлтийнхөрөнгөөсбусадорц, мян.төг.

(10pt өндөртэй хоосон мөр)

Хэлэлцүүлэг (10pt, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Тухайн өгүүллийн хэлэлцүүлэг (discussion)-ийг бичнэ(10pt үсгийн өндөртэй, Regular).

(10pt өндөртэй хоосон мөр)

Дүгнэлт (10pt, Bold, Зүүн талдаа зэрэгцэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

Өгүүллийн гол дүгнэлтүүдийг бичнэ (10pt үсгийн өндөртэй, Regular).

(10pt өндөртэй хоосон мөр)

Ашигласан материалын жагсаалт: (10pt, Bold, Зүүн талд зэрэгцүүлэх)

(10pt өндөртэй хоосон мөр)

  1. Монгол хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

[1] Баянжаргал Ч. Монголын эдийн засгийн түүх. –УБ.: Мөнхийн үсэг, 2001, -265 х.

[2] Оюунцэцэг Л. Үндэсний инновацийн бодлого, стратеги, ШУТИС, ЭШБ 2005, No. 5/76, х. 12-23

  1. Гадаадхэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл
    1. Орос хэл дээр хэвлэгдсэн зохиол бүтээл

[3] Оюунцэцэг Л.(2006),"Инновационный подход к вопросу устойчивого развития Монголии на региональном уровне", "Использование и охрана природных ресурсов в России" /журнал, -М.: 2006, №5(89), с. 150-156,

[4] Хантингтон С. Столкновениецивили-зации /пер. сангл. Т. Велимеева, Ю.Новикова. –М.: ООО Изд-во АСТ, 2003. – 603 с.

  1. Англи хэлээр хэвлэгдсэн зохиол бүтээл

[5] Choi Youngrak, Evolution of S&T Policy in Korea, STEPI, Discussion Paper, 2003,-31 p.

[6] Zoghi, C., R. Mohr and P. Meyer (2010), "Workplace Organization and Innovation", Canadian Journal of Economics, 43(2): 622-629

(10pt өндөртэй хоосон мөр)

Зохиогчийн тухай: Өгүүллийн эцэст зохиогчдын товч намтрыг 6 мөр, 80 үгэнд багтааж 10pt үсгийн өндөртэй, Regular форматаар бичнэ. Дараах мэдээллийг оруулна. Үүнд: зохиогчийн овог нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, төгссөн сургууль, хамгаалсан сэдэв, эрдэм шинжилгээний удирдагч, судалгааны ажлын чиглэл, судалгааны лаборатори зэргийн талаарх товч мэдээллийг оруулна.


Мэдээлэл хүлээж авахx

Subscribe

Facebookx

Мэдээx

Эрдмийн Шувуу 2014 уралдаан
Залуу судлаач - Ирээдүйн Манлайлагч" сан нь /цаашид "Сан" гэх/ MIH групп болон

Дэлгэрэнгүй 2013/12/03